Tuesday, August 5, 2008

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал

6-р сарын сүүлийг хүртэл бороо орохгүй зун болохнуу гэсэн чинь 10 хоног тасратгүй бороо орж ингээд бороо ороогүй гээрэй гэсэн шиг орж өгсөндөө. Одоо хадлангын улирал болж байгаа болхоор Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээг орууллаа. 7 дугаар сарын 31-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал өмнөх арав хоногоос бага зэрэг сайжирч нийт нутгийн 60 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд буюу Завханы Завханмандал, Сантмаргац, Баянхонгорын Баянговь, Бөмбөгөр, Бодь, Өмнөговийн Мандал-Овоо, Ноён, Дундговийн Баянжаргалан, Өндөршил, Луус, Гурвансайхан, Дорноговийн Иххэт сумдын нутгаар муу байна.


Friday, August 1, 2008

“Нээлттэй Монгол 2008” чуулганд Та бүхэнийг урьж байна

“Нээлттэй Монгол 2008” чуулганд Та бүхнийг урьж байна

Уриа: Хуулийг дээдэлье

Та бидний ихэнхи нь төлбөр төлж хэрэглэх ёстой компьютерын програм хангамжийг “үнэгүй” хэрэглэж оюуны өмчийг үл хайхран хууль зөрчиж ирлээ. Энэ удаад ОпенМН баг нь дэлхийд өргөн хэрэглэгдэж байгаа ОпенОфис хэмээх үнэгүй, нээлттэй эх бүхий програмыг Монголын нийт компьютер хэрэглэгчиддээ санал болгож байна. Энэхүү програмыг ашиглахад бидний хэрэглэж заншсан Майкрософт Офис програмтай адилхан учир ямар нэгэн бэрхшээл гарахгүй. Мөн Монгол хэлний дүрмийн алдаа шалгагчтай, Үндэсний Монгол бичгээр бичих боломжтой зэргээрээ бусад програмаас давуу талтай. Эдгээрээс гадна програмыг ашиглах заавар болон харагдах хэсэг нь бүгд Монгол хэл дээр учир програмыг ашиглаж сурахын тулд гадаад хэлний мэдлэг шаардлагагүй.

Бид бүхэн 2008 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 10:00 цагт Мэдээллийн технологийн Үндэсний паркын үзэсгэлэнгийн болон хурлын зааланд Монгол “Опен Офис” програмын албан ёсны нээлтийн ажиллагааг хийх гэж байна. Тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэнээрээ Монгол “Опен Офис” програмтай СиДи болон холбогдох танилцуулга, зааврын хамт үнэгүй авахаас гадна Монгол Опен Офис програмыг ашиглах, суулгах талаар мөн үнэ төлбөргүй зөвлөгөө авах болно.

Үндэсний хэв маягаа агуулсан үнэгүй ОпенОфис програмаа өргөнөөр хэрэглэцгээе.

http://wiki.services.openoffice.org/wiki/MN/OpenMn2008Ulaanbaatar

Нээлттэй эхийг хөгжүүлэгч, нутагшуулагч ОпенМН баг

Tuesday, July 29, 2008

Couter strike-н тухай

CS моодонд орж байхад нээх сонирхож тоглодоггүй байлаа. Тэгсэн Ulusnet-д байхад CS server хийх ажлыг аваад өөрийн мэдэх FreeBSD, XP үйлдэлийн системүүд дээр судалж, суулгаж дуусчихаад тест хийх нэрээр манайхан ёстой нэг тоглож өгсөндөө. Тэгж байтал хамгийн анхны CS-н online тэмцээн зохион байгуулахаар болж Mонголын мундаг тоглоомчидтой хамтран уг тэмцээнийг амжилтай явуулсан тэгж байхдаа cheat хэрэглэж сурлаа эхэндээ будаа болгож байснаа сүүлрүйгээ утаггүй санагдаад хэрэглэхээ болисон дэмий юм байна лээ. Өөрийн хийсэн сервертээ EBU нэрээр нийлээ олон хүмүүсийн танил болж чадсан яагад гэвэд rcon эрхтэй болохор тэр шүү дээ. Олон хүмүүс надаас CS server яаж хийх вэ гэж байнга асуудаг тийм болхоор тэдэнд хэрэгтэй юм болвуу гээд өөрийн ашиглаж байсан link-г тавьлаа. Ууг нь хийхэд их амархаан та нар хийчээд ААН л гэх байхдаа :)

http://www.cstrike.ro/tutorial_cs16_nosteam_linux.php
http://www.cstrike.ro/tutorial_cs16_steam_only_windows.php

Сүлжээний төхөөрөмжүүд

Сүлжээний инженер мэргэжилээр төгссөн учир сүлжээ байгуулах түүнд хэрэглэгдэх төхөөрөмжийн талаар ярьхгүй байхын аргагүй юм. Сүлжээ байгуулахад маш олон төрлийн төхөөрөмж хэрэг болох нь мэдээж тэдгээр төхөөрөмжийн үүрэгийг мэдэхгүйгээр сүлжээ байгуулана гэж яриад хэрэггүй биздээ. Мэдэхгүй хүнд хэрэг болхоор мэддэгт нь давтлага болохоор гарын авлага тавьлаа.

QMail server хэрхэн суулгаж ажиллуулах вэ?

Миний хамгийн анх хийж байсан сервер бол мэйл сервер юм. 2 сар гариу ноцолдож арай гэж хийж дуусгаж билээ. Тэр үед өөрийн хийж байсан гарын авлагаа хийлээ.

TCP/IP (Transport Control Protocol/Internet Protocol)

IP Интернет протокол гэдэг нь интернетээр нэг компьютер нєгєє рүүгээ єгєгдєл илгээж байгаа арга буюу протокол юм. Уг протокол нь холболт бус хандалтад юм. Интернэт хэрэглэж буй компьютер болгон интернэтэд орсон бусад компьютерээсээ ялгагдах IP хаягтай байна. Єгєгдєл явуулах болон авахад єгєгдєл нь багц гэгдэх жижиг хэсгүүдэд хуваагдана. Бүх багц нь интернэтийн жижиг хэсгийг ойлгож чадах gateway коипьютерт эхлээд очно. Gateway компьютер нь очих газрын хаягийг уншаад дараагийн gateway компьютер руу багцыг илгээнэ.

Миний анхны блог

Би ер нь блогийг нээх их тоодоггүй байлаа тэгсэн хэсэг найзууд маань блог хөтөлбөл их зүгээрийг ойлгуулж өглөө. Ингээд би блогтой боллоо энэ блог дээрээ өөрийн мэдсэн, дуулсан, сурсан зүйлээ тавьж байхаар шийдлээ. 2006 онд сургуулиа төгссөнөөс хойш 2 жил Ulusnet LLC-д сервер зохион байгуулагч хийж байлаа. Намайг анх ороход ахлах инженер маань надад FreeBSD дээр ажиллаж сурах замыг минь зааж өгч уг систем дээр 2 жил дагнан ажиллаж багагүй юм сурч авч билээ. Одоо би Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн албанд шинжээчээр томилогдон ажиллаад 6 сар болж байна. Төрийн ажил хийх нь их хариуцлагтай боловч их сайхан байдаг юм байна. Манай албаны дарга их боловсролтой сайн удирдагч учираас энд ажиллахад илүү таатай боломжийг олгож чаддаг юм. За ингээд энэ замаар явах гэж байгаа залуусдаа зориулж сайн материал тавьж, санал бодлоо хуваалцаж байхаа амлаж байна.