Tuesday, July 29, 2008

Миний анхны блог

Би ер нь блогийг нээх их тоодоггүй байлаа тэгсэн хэсэг найзууд маань блог хөтөлбөл их зүгээрийг ойлгуулж өглөө. Ингээд би блогтой боллоо энэ блог дээрээ өөрийн мэдсэн, дуулсан, сурсан зүйлээ тавьж байхаар шийдлээ. 2006 онд сургуулиа төгссөнөөс хойш 2 жил Ulusnet LLC-д сервер зохион байгуулагч хийж байлаа. Намайг анх ороход ахлах инженер маань надад FreeBSD дээр ажиллаж сурах замыг минь зааж өгч уг систем дээр 2 жил дагнан ажиллаж багагүй юм сурч авч билээ. Одоо би Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн албанд шинжээчээр томилогдон ажиллаад 6 сар болж байна. Төрийн ажил хийх нь их хариуцлагтай боловч их сайхан байдаг юм байна. Манай албаны дарга их боловсролтой сайн удирдагч учираас энд ажиллахад илүү таатай боломжийг олгож чаддаг юм. За ингээд энэ замаар явах гэж байгаа залуусдаа зориулж сайн материал тавьж, санал бодлоо хуваалцаж байхаа амлаж байна.

No comments: