Friday, August 1, 2008

“Нээлттэй Монгол 2008” чуулганд Та бүхэнийг урьж байна

“Нээлттэй Монгол 2008” чуулганд Та бүхнийг урьж байна

Уриа: Хуулийг дээдэлье

Та бидний ихэнхи нь төлбөр төлж хэрэглэх ёстой компьютерын програм хангамжийг “үнэгүй” хэрэглэж оюуны өмчийг үл хайхран хууль зөрчиж ирлээ. Энэ удаад ОпенМН баг нь дэлхийд өргөн хэрэглэгдэж байгаа ОпенОфис хэмээх үнэгүй, нээлттэй эх бүхий програмыг Монголын нийт компьютер хэрэглэгчиддээ санал болгож байна. Энэхүү програмыг ашиглахад бидний хэрэглэж заншсан Майкрософт Офис програмтай адилхан учир ямар нэгэн бэрхшээл гарахгүй. Мөн Монгол хэлний дүрмийн алдаа шалгагчтай, Үндэсний Монгол бичгээр бичих боломжтой зэргээрээ бусад програмаас давуу талтай. Эдгээрээс гадна програмыг ашиглах заавар болон харагдах хэсэг нь бүгд Монгол хэл дээр учир програмыг ашиглаж сурахын тулд гадаад хэлний мэдлэг шаардлагагүй.

Бид бүхэн 2008 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 10:00 цагт Мэдээллийн технологийн Үндэсний паркын үзэсгэлэнгийн болон хурлын зааланд Монгол “Опен Офис” програмын албан ёсны нээлтийн ажиллагааг хийх гэж байна. Тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэнээрээ Монгол “Опен Офис” програмтай СиДи болон холбогдох танилцуулга, зааврын хамт үнэгүй авахаас гадна Монгол Опен Офис програмыг ашиглах, суулгах талаар мөн үнэ төлбөргүй зөвлөгөө авах болно.

Үндэсний хэв маягаа агуулсан үнэгүй ОпенОфис програмаа өргөнөөр хэрэглэцгээе.

http://wiki.services.openoffice.org/wiki/MN/OpenMn2008Ulaanbaatar

Нээлттэй эхийг хөгжүүлэгч, нутагшуулагч ОпенМН баг

No comments: